БНСУ-ын алдарт дуучин IU-ийн шинэ дууны клипэнд BTS хамтлагийн V тогложээ

БНСУ-ын алдарт дуучин IU-ийн шинэ дууны клипэнд BTS хамтлагийн V тогложээ

БНСУ-ын алдарт дуучин, жүжигчин IU-ийн шинэ дууны клипэнд BTS хамтлагийн V буюу Ким Тэхён тогложээ.

Тодруулбал, 12 дугаар 05-нд BTS хамтлагийн гишүүн V цэрэгт явахаасаа өмнө IU-ийн шинэ клипний зураг авалтад орсон талаараа мэдээлжээ. Уг мэдээллийн хариуд EDAM энтертаймэнтаас, "IU V-тэй хамтарсан зураг авалтыг дууссан. Түүний шинэ цомгийн дуу ирэх оны эхний хагаст гарахаар бэлтгэгдэж байна" гэжээ.