Монголчууд хэрхэн дэлхийг өөрчилсөн түүхийг өгүүлсэн Мари Фавэрогийн “Алтан Орд” ном Гран-при шагнал хүртжээ

Монголчууд хэрхэн дэлхийг өөрчилсөн түүхийг өгүүлсэн Мари Фавэрогийн “Алтан Орд” ном Гран-при шагнал хүртжээ

Зүчийн улсын тухай Мари Фавэрогийн “Алтан Орд” ном нь Францын Блуа хотноо болдог “Түүхийн болзоо” наадмын Гран-при шагнал хүртжээ.

Уг шагнал нь Франц улсын түүхийн сэдэвт бүтээлийн хамгийн том шагнал юм. Мөн тус ном Монголчууд хэрхэн дэлхийг өөрчилсөн түүх энэ жилийн Financial Times-ийн Шилдэг түүхийн номны жагсаалтын 3-рт бичигдсэж байсан билээ. Мари Фавэрогийн “Алтан Орд” ном нь Алтан ордны улсын талаар өгүүлсэн бүтээл юм. Одоогийн Украйн хүртэлх Евразийн уудам их газар нутгийг эрхшээж байсан Чингис хааны залгамжлагчид улс төр, соёл, цэргийн хувьд ямаршуухан нарийн бодлого хэрэгжүүлж байсныг түүхч Фавэро өгүүлжээ.