Сайжруулсан шахмал түлштэй холбоотой нотлох баримтын талаар иргэдийн төлөөлөл өнөөдөр /2023.12.06/ мэдээлэл хийлээ.
Иргэдийн төлөөлөл: "Түүхий нүүрсийг нунтаг хэлбэрт оруулж байгаад барьцалдуулагч ашиглан хийснийг шахмал түлш гэж нэрлээд үүнтэй холбоотойгоор агаарын чанарыг үнэлэх журмыг өөрчлөн шалгуурыг нь бууруулсан. Олон улсын стандартын дагуух үнэлгээний нэг ангиллыг байхгүй болгож, сайжруулсан шахмал түлш хоргүй, үр дүнтэй гэж ард түмний тархийг угааж байна. Иргэд угаартаж нас барахаар албаныхан галлагаагаа буруу хийсэн гэж тайлбарлах болсон. Сүүлийн 45 хоногт 349 хүн угаартсан. Энэ амь насаа алдаж байгаа хүмүүсийн талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй биш. Сайжруулсан түлшний утаа хоруу чанараараа түүхий нүүрсээс 270 дахин илүү байна гэдэг судалгаа гарсан. Манай эрдэмтдийн хийсэн судалгаагаар бол шахмал түлшний нөлөөгөөр Монгол Улсын иргэдийн дунд уушгины хорт хавдрын эрсдэл 10 дахин нэмэгдсэн. Шахмал түлшийг үйлдвэрлэх зорилгоор хэрэгжүүлсэн хөтөлбөрт 1 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Гэтэл Тавантолгой түлш компанийн алдагдал нь 553 тэрбум төгрөг болсон. Хоёр цахилгаан станц, мөн 3 шинэ цэвэрлэх байгууламж, түүнчлэн 500 км урт инженерийн шугам сүлжээ барих мөнгийг сайжруулсан түлшид зарцуулсан. Үүнийг шийдэхийн тулд шинэ цахилгаан станц барих шаардлагатай. Эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болсноор 50, 60, 100 жил цахилгаанд санаа зовнихгүй амьдрах боломжтой" гэлээ.
ҮЗЭХ: