Улаанбаатарын утааг бууруулахын тулд 36 тэрбум төгрөгөөр "Зуух, Цахилгаан халаалтыг гэр хорооллын айл өрхүүдэд тараах"-аар Хотын 2024 оны төсөвт суулгажээ

Улаанбаатарын утааг бууруулахын тулд 36 тэрбум төгрөгөөр "Зуух, Цахилгаан халаалтыг гэр хорооллын айл өрхүүдэд тараах"-аар Хотын 2024 оны төсөвт суулгажээ

Манай улс Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017 онд батлан, хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр байгальд ээлтэй инженерийн дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг сайжруулж, агаар, орчныг бохирдуулагч эх үүсвэрийг багасган дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг хязгаарлаж, агаар, орчны бохирдлыг 2025 он гэхэд 80 хувиар бууруулах зорилт тавьсан байдаг. 

Тэгвэл тус хөтөлбөрийн хүрээнд ирэх жил буюу 2024 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй 20 мянган айл өрхөд цахилгаан халаагуур, ашиглалтын шаардлага хангасан зуух тараахаар болжээ. 

Тодруулбал, энэ сарын 06-ны өдөр НИТХ-аар нийслэлийн 2024 оны төсвийг баталсан билээ. Тус төсөвт, Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийн цахилгаан халаагуур, ашиглалтын шаардлага хангасан зуух тараахад 36.2 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан байна. Ингэхдээ цахилгааны хүчдэл унадаг гэх асуудлыг бүрэн шийдсэн байршилд дээрх цахилгаан халаагуур болон зуухыг тараах бөгөөд иргэдтэй хариуцлагын гэрээ байгуулж, олгох аж. Өнгөрсөн жил мөн 36.2 тэрбум төгрөгөөр дээрх цахилгаан халаагуур, зуухыг иргэдэд тараасан байна. 

Улаанбаатарын утааг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан халаагуур, зуух тараах нь зөв шийдэл мөн үү, иргэд өмнө нь тараасан сайжруулсан зуух, цахилгаан халаагуур шиг бусдад дамлан худалдаалахгүй гэх баталгаа байгаа юу гэдэгт олон нийт эргэлзэж, энэ мэтээр үр ашиггүй зүйлд хөрөнгө зарцуулж байна хэмээн шүүмжилж байгаа юм. Нөгөөтээгүүр, одоогийн цахилгаан эрчим хүчнийхээ хэрэглээг дийлэхгүй, иргэдийг хэрэглээгээ хязгаарлахыг уриалж байгаа манай улс энэ мэтээр жил бүр цахилгаан халаагуур тараагаад байгаа нь төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй ажиллаж байгаагийн тод илрэл болж байна. 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө