БНСУ-ын "SBS" телевизийн хамтлаг байгуулах өрсөлдөөнт нэвтрүүлэгт оролцсон Монгол охин Б.Энэрэл 47-р байрт орсноор нэвтрүүлгээс хасагдлаа

БНСУ-ын "SBS" телевизийн хамтлаг байгуулах өрсөлдөөнт нэвтрүүлэгт оролцсон Монгол охин Б.Энэрэл 47-р байрт орсноор нэвтрүүлгээс хасагдлаа

БНСУ-ын SBS телевизийн "Universe Ticket” хэмээх охидын хамтлагийн шинэ өрсөлдөөнт нэвтрүүлэгт Монгол охин ENNY буюу Б.Энэрэл оролцож буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус нэвтрүүлэгт оролцсон Монгол охин өчигдрийн /2023.12.07/ тэмцээний үеэр 47-р байранд орж цаашид нэвтрүүлгийг үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Энэ талаараа ENNY буюу Б.Энэрэл, "Universe Ticket нэвтрүүлэг миний амьдралын томоохон хэсэг болсон гайхалтай шоу байлаа. Энэ шоунд оролцох нь миний хувьд нэр төрийн хэрэг. Би маш их зүйлийг сурсан. Үүний үр дүнд би тайзан дээр байх ёстой гэдгээ мэдэрсэн. Тайзан дээр гарах үед сандарч, догдолж байсан тэр мэдрэмж надад их таалагдсан. "Universe Ticket" дэх миний зам энд дуусч, харин ирээдүйд үргэлжлэх "Миний зам" одооноос эхэлж байна. Дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Цаашид ч бас хамт байгаарай" гэв.

Эх сурвалж: SBS




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө