Африкийн Камерун Улс "Чингис хаан, монгол цэргүүд"-ийг дүрсэлсэн мөнгөн зоос гаргажээ

Африкийн Камерун Улс "Чингис хаан, монгол цэргүүд"-ийг дүрсэлсэн мөнгөн зоос гаргажээ

Монголын эзэнт гүрэн буюу “Mongol Empire 1206-1368” гэсэн бичиг, морь унасан Чингис хаан, байлдаж буй монгол цэрэг, цайз хэрэм зэргийг дүрсэлсэн 2000 франкийн үнэтэй, 2 унци буюу 62.2 гр мөнгө орсон зоосыг Камерун Улс гаргажээ.

Харин зоосны нөгөө талд нь францаар “Republique du Cameroon” гэхчлэн бичсэнээс гадна европ маягийн хааны сэнтий, титэм, зэр зэвсэг, авдар, ном, хүний гавал зэргийг дүрсэлсэн байна. Зоос ирэх оны эхээр худалдаанд гарах бөгөөд нэг бүрийг 269.95 еврогоор худалдах аж.




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө