Монгол Улсад анхны өндөр хүчин чадлын батарей станц ашиглалтад орж, дотоод цахилгаан хэрэглээгээ бүрэн хангах боломжтой болжээ

Монгол Улсад анхны өндөр хүчин чадлын батарей станц ашиглалтад орж, дотоод цахилгаан хэрэглээгээ бүрэн хангах боломжтой болжээ

Монгол Улсад өндөр хүчин чадалтай батарей буюу “Сонгино” дэд станцын өргөтгөл өчигдөр /2023.12.10/ ашиглалтад оржээ. 

Ингэснээр эрчим хүчний оргил ачааллын үед ОХУ-аас импортлох цахилгааныг багасгах болон ОХУ-аас орж ирэх цахилгаан тасалдсан ч Монгол Улс өөрсдөө цахилгаанаар бүрэн хангах боломжтой болжээ. Эрчим хүчний сэргэлт багц ажлын хүрээнд “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн барилга угсралтын ажлыг өнгөрсөн оны наймдугаар сарын 4-ний өдөр эхлүүлж байсан бөгөөд 220/110/35 кВ-ын “Сонгино” дэд станцын өргөтгөл ийнхүү ашиглалтанд оржээ.