"ОХУ илүүг өгч чадахгүй гэсэн тул БНХАУ-аас 31 мянган тонн дизелийн түлш авч байна" гэж Ж.Ганбаатар сайд мэдэгдлээ

"ОХУ илүүг өгч чадахгүй гэсэн тул БНХАУ-аас 31 мянган тонн дизелийн түлш авч байна" гэж Ж.Ганбаатар сайд мэдэгдлээ

Шатахууны нийлүүлэлт, хангамжийн асуудлаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Төрийн ордонд хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “БНХАУ-аас захиалсан 31500 тонн дизель түлшний эхний ээлжийн 5 мянган тонн нь өнөөдөр урд хилээр орж ирнэ” гэж мэдэгдлээ. 

Тэрээр, "ОХУ-аас шатахууны тал дээр маш их анхаарал хандуулж байгаа ч тус улсын дотоод дахь нөхцөл байдал хүндэрсэн болохыг та бүгд мэднэ. Тус улсаас өнгөрсөн онд нийт 987875 тонн дизель түлш импортолсон бол энэ оны эхний 11 сарын байдлаар 1.2 сая тонныг импортлоод байна. АИ-92 бензины хувьд 626395 тонныг импортолж байсан бол энэ оны эхний 11 сарын байдлаар 636.719 тонныг импортолсон буюу нийлүүлэлт хэвийн байгааг харуулж байна. ОХУ нийлүүлэлтээ хэвийн үргэлжлүүлье, илүүг өгч чадахгүй гэсэн. Тиймээс илүү хэрэглэж буй 30 хувийг бид БНХАУ-аас оруулж ирэхээр болсон. Захиалсан 31500 тонн дизель түлшний эхний ээлжийн 5 мянган тонн нь өнөөдөр урд хилээр орж ирнэ" гэлээ. 

 




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө