LIVE: Жолооч нар 30 мянган төгрөгт шатахуун авахын тулд хоёр цаг гаруй оочирлож байна

LIVE: Жолооч нар 30 мянган төгрөгт шатахуун авахын тулд хоёр цаг гаруй оочирлож байна

Өнгөрөгч амралтын өдрүүдийг Улаанбаатарын зарим иргэд шатахуунд дугаарлаж өнгөрөөлөө. Учир нь ихэнх шатахуун түгээх станц /ШТС/-ууд шатахуун зарахгүй, жаахан хэмжээгээр өгч байгаа газрууд нь ачааллаа дийлэхгүй, татан авалт нь хурдан дуусаж байгаа талаар мэдээлж байсан. 

Тэгвэл өнөөдрийн /2023.12.11/ байдлаар ногоон нуурын шинэ зам дагуух “Сод Монгол” ШТС-д нөхцөл байдал ямар байгааг газар дээр нь очиж сурвалжиллаа. “Сод Монгол” ШТС-ийн хувьд өдөрт 6 тонн шатахууны л нийлүүлэлт ирж байгаа бөгөөд өдрийн 12:00 цагийн байдлаар нөөц нь бараг дуусаж байна гэж тус ШТС-ын ажилтан мэдээлэв. Мөн жолооч нарт 30 мянган төгрөгийн лимит тогтоон шатахуун өгч байгаа бөгөөд уг байршилд л гэхэд 100 гаруй автомашины урт дараалал үүссэн байлаа. Түүнчлэн дараалалд хүлээж буй жолооч нарын ихэнх нь ойролцоогоор 2 цаг гаруй хүлээсний эцэст шатахуун авч байна гэсэн юм. Харин УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын мэдээлснээр ОХУ дотоод шатахууны хомсдол их байгаа. Мөн манай улс дахь дотоод эрэлт маш их байгаа тул шатахууны хомсдол үүсэж байна гэх мэдээллийг өгсөн бөгөөд БНХАУ-аас АИ95 оруулж ирнэ гэж мэдээлсэн юм.

ҮЗЭХ: