LIVE: "Шатахуун хомсодсон асуудалтай холбогдуулж УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарт хариуцлага тооц" гэж УИХ дахь АН-ын бүлгээс мэдэгдлээ

LIVE: "Шатахуун хомсодсон асуудалтай холбогдуулж УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарт хариуцлага тооц" гэж УИХ дахь АН-ын бүлгээс мэдэгдлээ

Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаар үндсэн хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт дизель түлш, бензин олголт зогсож, нөөц багассантай холбогдуулан үүнтэй холбоотой асуудлыг хариуцсан УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар болон холбогдох албаны хүмүүсийг дуудан авчирж, энэ асуудлыг хэлэлцжээ.

Мөн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг урьсан боловч ирээгүй байна. УИХ-ын гишүүн Ц.Туваан, “Эрх баригчид, Уул уурхайн яамыг харж суусаар монголчууд маш хүнд байдалд орчихлоо. Хоёр сар гарангийн өмнө түлшний асуудал хүндрэл учруулах нь гэж байсан ч өнөөдөр бахь байдгаараа л байна. Сайдын үг тайлбараас ямар ч шийдэл олж сонссонгүй. Хөдөө орон нутагт нөхцөл байдал бүр л хүнд байгаа. Түлшний хомсдлоос үүдэн өвөлжөө, хаваржаандаа ч бууж чадахгүй байгаа айл өрх байхыг үгүйсгэхгүй. Улаанбаатар хотод шатахуунаа нийлүүлэхгүй байж байгаад түгжрэлийг шийднэ гэж бодож байгаа юм биш биз. Ийнхүү бид бүлгийн хуралдаанаар шатахууны асуудлыг хэлэлцсэн бөгөөд багадаа гурав, дөрвөн хоногийн дотор, уртдаа 7 хоногийн дотор шатахууны асуудлыг шийдэгдэнэ гэлээ. Монгол Улс 60 гаруй сая тонн нүүрс экспортолсноос болж түлшний хомсдол үүсэж байна гэсэн. Үүнтэй манай нам санал нийлэхгүй байгаа. УУХҮ-ийн сайд үүргээ хүлээж чадахгүй байгаа бол түүнд хариуцлага тооц" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ:




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө