Ж.Батсуурь: АМГТГ-ын дарга нар өндөр үнэтэй шинэ жилд ороод явж байхын оронд ажлаа хийж, шатахууны асуудлаа цэгцэл

Ж.Батсуурь: АМГТГ-ын дарга нар өндөр үнэтэй шинэ жилд ороод явж байхын оронд ажлаа хийж, шатахууны асуудлаа цэгцэл

АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2023.12.11/ боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь УУХҮ-ийн сайд болон холбогдох албан тушаалтнуудад хандаж ажлаа хийж чадахгүй бол огцрохыг шаардлаа. 

Тэрбээр, "Ашигт малтмалын дарга нь өндөр үнэтэй шинэ жилд ороод явж байхын оронд өөрөө ажлын хэсэг байгуулж, дагуулж яваад шатахуун хэрхэн авах, 1000 км-ийн цаана шатахууны нийлүүлэлт ямар байгааг үзэж хараад явж байвал дээр сэн. Мөн шатахууны хомсдолоос болоод ААН-үүд ч хөдөө гадаа хүнсээ нийлүүлж чадахгүй байна. Ийм нөхцөл байдалд сайд өөрөө үүрэг хариуцлагаа хүлээж чадахгүй байгаа бол хариуцлага тооц. Хэлдэг ганц үг нь “Уучлаарай”. Иргэд “уучлаарай” гэдэг үгээр машиныхаа бензиний савыг дүүргэх юм уу Энэ сайд нараар ажлыг нь хийлгээд чадахгүй бол хариуцлага тооцох хэрэгтэй байна” гэлээ.

ВИДЕО: