Нүүрсний хоёр дахь сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарыг гэрчээр дуудлаа

Нүүрсний хоёр дахь сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарыг гэрчээр дуудлаа

2023 оны 12 дугаар сарын 18-22-ны өдөр зохион байгуулагдах нүүрсний хулгайтй холбогдох хоёр дахь шатны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд гэрчээр дуудах албан тушаалтнуудыг нэрсийг тогтоолоор баталлаа.

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр хэлэлцэх асуудал болон гэрчээр дуудсан албан тушаалтнуудын нэрсийг зарлав.

Түр хорооноос зохион байгуулсан эхний шатны сонсголд "Таван толгой" ХК болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой 28 багц асуудлаар шинжээч нарын дүгнэлтийг судалж, гэрчүүдээс асуулт асуусан. Нийт 275 гэрчид мэдэгдэх хуудас ирүүлснээс 221 гэрч буюу 80.4 хувь нь оролцсон байна.

Хянан шалгах түр хорооны хоёр дахь шатны сонсголыг дараах үе шатаар зохион байгуулна:

  1. 12 дугаар сарын 18-ны өдөр: - С зөвшөөрөлтэй холбоотой асуудал

- "Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Таван толгой” ХК-ийн тээврийн үйл ажиллагаа, нүүрсний экспорт, гааль, хилийн цэрэгтэй холбоотой асуудал,

  1. 12 дугаар сарын 19-ний өдөр:
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтоох талаар
  • “Чалко Трейдинг Хонг Конг”-той байгуулсан гэрээний талаар
  • Нүүрс баяжуулах үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой
  • Уулын ажлын төлбөрийн хүрээнд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийн талаар, бусад гэрээ
  1. 12 дугаар сарын 20-ны өдөр:
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилт
  • Загийн усны хоолой, "Таван толгой” дулааны цахилгаан станц уурхайн суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын төсөл, кокс эрчим хүчний үйлдвэр, Шивээ овоо, "Багануур" ХК-тай холбоотой асуудал
  1. 12 дугаар сарын 21-ний өдөр:
  • Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, "Бодь интернейшнл" ХХК-ийн Богдхан төмөр замын санхүүжилт, "Таван толгой"-н нүүрс ачилт ложистикийн төв, Таван толгой Гашуун сухайт болон таван толгой Зүүнбаянг холбох төмөр зам.
  1. 12 дугаар сарын 22-ны өдөр:
  • “Эрдэнэс тавантолгой майнинг" ХХК, "Монголиан контрокт майнинг сервис" ХХК, "Таван хур" ХХК, “Админерал” ХХК, "Спешиал маининг" ХХК,
  • "Эрдэнэс Таван толгой" ХК, эрх бүхий байгууллагын хяналт шалгалтын хүрээнд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ

Эдгээр сэдвүүдийн хүрээнд хоёр дахь шатны сонсголд УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Ш.Адьшаа, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Ч.Хүрэлбаатар, Б.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Зам тээврийн хөгжлийн сайд асан А.Гансүх, Эрчим хүчний сайд асан Д.Зоригт, Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Хотын дарга асан Д.Сумъяабазар, Бодь группын ТУЗ-ийн дарга Д.Баясгалан тэргүүтэй албан тушаалтнуудыг гэрчээр дуудлаа. 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө