Б.Энхбаяр: Б.Махбал хоригдож байх хугацаандаа Хөгжлийн банкны гэм буруугийн шүүх хуралд оролцсоноос биш сонсголд оролцоогүй

Б.Энхбаяр: Б.Махбал хоригдож байх хугацаандаа Хөгжлийн банкны гэм буруугийн шүүх хуралд оролцсоноос биш сонсголд оролцоогүй

Хянан шалгах түр хороо хуралдаж, 12 дугаар сарын 18-22-ны өдөр зохион байгуулагдах хоёр дахь шатны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд гэрчээр дуудах албан тушаалтнуудыг нэрсийг зарласан.

Энэ үеэр Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, "Б.Ганхуяг бол хэрэг нь шүүхэд шилжсэн шүүгдэгч. Нөгөөдөр гэм буруугийн шүүх хурал нь болно. С.Ганбаатар гишүүнд өгсөн шүүхийн бичиг дээр тодорхой Үндсэн хуулийг сануулсан байна лээ. Шүүн таслах эрх мэдлийг шүүх л хэрэгжүүлнэ. Шүүх нь "гэм уруутай эсэх нь хэлэлцэгдэж байгаа шүүгдэгчээ явуулахгүй" гэж шүүх хариу өгсөн. С.Ганбаатар гишүүн өөрөө үг, өгүүлбэрээ ойлгодоггүй хүн байна лээ.

Б.Махбал цагдан хоригдож байх хугацаандаа Хөгжлийн банкны шүүх хуралд л оролцсон. Өөрөөр хэлбэл гэм буруутай эсэхийг хэлэлцэхээр хөгжлийн банкны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцсон юм. Түүнээс биш УИХ-аас зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд Б.Махбал гэдэг шүүгдэгч оролцоогүй. Би хуульч хүн үндсэн хуулиа мэдэж байна. Би үндсэн хууль зөрчихгүй. Шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй" гэлээ.  

ҮЗЭХ: