Завхан аймгийн Баянтэс суманд 220 хүүхдийн хичээлийн байр шатаж байгаа тухай дуудлагыг 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны шөнийн 01:59 цагт Онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна.
Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус сумын ЕБС-ийн 20x70 метрийн хэмжээтэй 220 хүүхдийн хичээлийн байр шатаж байжээ. Иймд алба хаагчид өглөөний 06:02 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.