MON-X инновацийн хөтөлбөрийн шилдэг 9 төсөл тус бүрд 20 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

MON-X инновацийн хөтөлбөрийн шилдэг 9 төсөл тус бүрд 20 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас улс, бүс, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шинэлэг, инновац ашиглан шийдэх санаачилгыг дэмжих "Mon-X" хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа.

Энэ оны шилдэг төсөл шалгаруулах MON-X инновацийн хөтөлбөрийн “ДЕМО ДЭЙ” арга хэмжээ 12 дугаар сарын 07-ний өдөр амжилттай болж өнгөрөв. Хөтөлбөр дөрвөн үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд 171 төслийн санал ирсэн юм. Эдгээр төслүүдээс шилдэг 9 төслийг шалгаруулсан бөгөөд тус бүрд нь грант буюу нэг удаагийн төслийн санхүүжилт 20 сая төгрөгийг олголоо.

ШИЛДЭГ ТӨСЛӨӨР:

Нийслэлийн бүс

- Эрүүл мэндийн төлбөрийн шийдэл

- Хаягдал хуванцраар 3D хэвлэлийн утас гаргах төсөл

Зүүн бүс - Боловсрол олгох хүүхдийн контент

Баруун бүс - Үхрийн уушгины хүнсний нэмэлт

Төвийн бүс - Шинэ түлш

Хангайн бүс - Шингэн бордоо

Говийн бүс - Цахим сантехник

Бүс харгалзахгүй

- Махан дахь антибиотикийг илрүүлэх түргэвчилсэн оношлуурын технологи,

- Автомат зогсоолын шийдэл төслүүд тус тус шалгарчээ.