Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийн хүрээнд Монгол Улсын дөрвөн аймагт гал түймэр унтраах автомашиныг дахин ашиглах төслийг хэрэгжүүлэхээр болсон.
Төслийн хүрээнд Япон улсад ашиглагдаж байсан гал унтраах дөрвөн машиныг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Дундговь аймгийн Хул, Завхан аймгийн Отгон, Ховд аймгийн Үенч, Мянгад суманд ОБЕГ-аас хуваарилан хүргүүлжээ. Тус гал унтраах автомашиныг Эрдэнэцогт суманд Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, ОБГ-ын дарга, хурандаа Ж.Алтангэрэл нар хүлээлгэн өгөв. Мөн үеэр сумын Засаг дарга Д.Цэвэгдорж хэлэхдээ, "Эрдэнэцогт сум нь ойн сав газар нутагтай. Улмаар түймэр бүхий бүсэд хамаарч галын бүлгэмийг тогтмол ажиллуулдаг. Сум өөрөө зориулалтын гал унтраах автомашинтай болсноор дуудлага гарсан газар цаг алдалгүй шуурхай хүрэх, аливаа түймрийг хүний амь нас хохироолгүй, эд хөрөнгийн хохирол багатайгаар унтраахад чухал дэмжлэг болж байна" гэж байлаа.