Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн “Нарийны сүв” гэдэг газарт Давхарын сүв гэдэг газраас Нарийны сүв гэдэг газрын чиглэлд зорчиж явсан гурван зорчигчтой суудлын автомашин автозамын хажуу руу унаж осолдсон тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 18:32 цагт хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын “Тоёота Ландкрузер-80” загварын суудлын автомашин автозамын хажуу руу унаж осолдсон байсныг татан гаргаж, иргэн Д /44 настай эрэгтэй/, М /39 настай, эмэгтэй/, Г /42 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газарт хүргэж өгчээ.