ЕБС-ийн хүүхэд ангидаа "Нулимс асгаруулагч" цацсан асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

ЕБС-ийн хүүхэд ангидаа "Нулимс асгаруулагч" цацсан асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Цагдаагийн байгууллагад 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 15 минутад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургуулийн танхимд “Хүүхэд юм цацсан амьсгал боогдоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Улмаар Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мэдээллийг шалгахад урьдчилсан байдлаар тус сургуулийн 8 дугаар ангийн эрэгтэй сурагч гэрээсээ авчирсан нулимс асгаруулагч байж болзошгүй зүйлийг ангидаа цацсан гэх нөхцөл байдал тогтоогдож гомдол, мэдээллийн бүртгэлд хүлээн авч, шалгаж байна.