2023 арванхоёрдугаар сарын 11-12-нд шилжих шөнө 01:30 цагийн орчимд галын дуудлага ирж сургуулийн 1972 онд ашиглалтанд орсон палкан байшинг 2014 онд засварлан 220 хүүхдийн хичээлийн байраар ашиглаж байсан тус барилгад гал гарч улмаар 9 ангийн багш сурагчдын ширээ сандал, хичээлийн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж гал тогооны барилгын хамт галд өртөж шатсан.
Галыг ойролцоох барилга байгууламж руу алдахаас сэргийлэх, унтраах үйл ажиллагааг тус сумын төрийн албан хаагчид, ард иргэдийн төлөөлөл, Тэс сум дахь гал унтраах 57 дугаар ангийн бүрэлдэхүүн нийт 190 орчим хүн ажиллаж бүрэн унтраах үйл ажиллагааг явуулж байна.
Сумын онцгой комисс шуурхай хуралдаж 320 хүүхдийн хичээлийн байр 100 хүүхдийн дотуур байрандаа боломжит хэмжээгээр ангиудыг нэмж бусад албан газруудад анги танхимыг тохижуулан Хll/13-наас хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж энэ хичээлийн жилийг дуусгахаар ажиллаж байна. Шинээр 320 хүүхдийн сургууль, Спорт заалны барилга 2023 онд улсын төсөвт суугдан 2024 онд ашиглалтанд орохоор барилга угсралтын ажил хийгдэж байна гэж Завхан аймгийн Баянтэс сумын ЗДТГ-аас мэдээллээ.