Төв талбайд сүлд модны гэрэл ассаныг "тоох хүн цөөн" байна

Төв талбайд сүлд модны гэрэл ассаныг "тоох хүн цөөн" байна

Энэ сар /2023.12/-ын эхний долоо хоногт Сүхбаатарын талбайд сүлд модыг засаж эхэлсэн бол өчигдөр /2023.12.11/ гэрлийг нь асаасан байна. Энэхүү сүлд модыг 450 шилмүүс, 4000 жижиг тоглоом, 950 лед гэрэл, 50 гэрэлтдэг тоглоомоор чимэглэжээ. 

Харин өчигдөр орой Төв талбайд зассан сүлд модны гэрлийг асаахад хэн ч тоосонгүй. Учир нь энэ үеэр нийслэлийн зарим иргэд шатахуун дугаарлаж, зарим нь авто замын түгжрэлд зогсож байлаа. Тус модыг анх 2008 онд худалдан авсан гэх бөгөөд 2016 онд засаж сэлбэн, гэрэлтүүлэг болон тоглоомыг нэмэгдүүлсэн байдаг. Өнгөрсөн жил гаднах бүрмэлийг шинэчилсэн ба 22 метр өндөр аж.  Жил бүрийн арванхоёрдугаар сарын 11-ны орой 18:00 цагт Төв талбайн сүлд модны гэрлийг асааж, шинэ жилийн уур амьсгал ордог байлаа. Тэгвэл энэ жилийн хувьд иргэд, нийгмийн бухимдал их, Сүхбаатарын талбайд гэрэл нь ассан сүлд модыг ч анзаарах сөхөөгүй байна.