Zarig.mn сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарч, 12 дугаар сарын 4-ний өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг.
Тэгвэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хорьсон асуудалд эсэргүүцэл илэрхийлж, 326 дугаар ангид амь насаа алдсан цэргийн ар гэр тэргүүтэй иргэд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллуулахаар гарын үсэг цуглуулж байна. Сонирхуулахад, түүний цагдан хориог цуцлах эсэх шүүх хурал өнөөдөр /2023.12.12/ 16:00 цагаас товлогдсон юм.