Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэд хамбаар буддын гүн ухааны "Дашчойнпэл" дацангийн гавж С.Гантөмөр ламыг өргөмжилжээ.
Түүнийг өргөмжилсөн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн өвлийн дунд хөх хулгана сарын шинийн гуравны өлзий билэгт сайн өдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 15-ны 14:00 цагт Батцагаан цогчэн дуганд болно.
Монгол Бурхан Шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Дашчойнпэл дацангийн шунлайв, гавж С.Гантөмөр нь “Буддын шашны шинжлэх ухаан ба үзэл онолын хураангуй” хэмээх номыг монгол хэлнээ хөрвүүлсэн билээ.