Энэ сарын 11-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Улаан хүрээ багийн Боомын-Ам мухар хүрээ гэдэг газар малчин А нь явганаар малаа хариулахаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд малчин А /21 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 12.12-ны өдрийн 00:50 цагт гэрээс нь баруун зүгт 700 метр зайд Тарвагатай-Ам гэдэг газраас төөрсөн байсныг эсэн мэнд олжээ.