"PUBG Mobile"-ийн дэлхийн аварга "IHC esports"  багийнхан эх орондоо ирлээ

"PUBG Mobile"-ийн дэлхийн аварга "IHC esports" багийнхан эх орондоо ирлээ

Бүгд Найрамдах Турк Улсад зохион байгуулагдсан PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах “PMGC 2023” тэмцээний финалын гурван өдрийн тоглолтын нийт үр дүнгээр Монгол Улсын “IHC” баг дэлхийн аваргаар тодорсон.

Тэгвэл шинэхэн дэлхийн аварга “IHC” баг болон хоёр, дөрөвдүгээр байрт шалгарсан "Stalwart Esport", "4Merical vibes" багууд өнөөдөр /2023.12.13/ эх орондоо газардлаа. Энэ үеэр "IHC" багийн тоглогч, "Энэ жил дэлхийн аваргад оролцсон Монгол Улсын багууд бүгд хүчтэй сайн тоглож, Монголын Esport дэлхийн тавцанд гарсныг харуулж чадлаа. Баяртай байна" гэсэн юм.