“Дөргөн” нуурт цөмөрч, живсэн “Тоёота приус-11” суудлын автомашиныг татан гаргахаар ажиллаж байна

“Дөргөн” нуурт цөмөрч, живсэн “Тоёота приус-11” суудлын автомашиныг татан гаргахаар ажиллаж байна

Ховд аймаг, Чандмань сум, Жаргалант багийн “Арлын-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ хоёр зорчигчтой суудлын автомашин “Дөргөн” нуурын мөсөнд цөмөрч живсэн, зорчигчид нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 12 дугаар сарын 11-ний өдрийн 14:45 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 280 км замыг туулан 12.12-ны өдрийн 08:45 цагт очиход иргэн М-ийн “Тоёота приус-11” загварын суудлын автомашин “Дөргөн" нуурын эргээс 200 орчим метр /гүн 1.5 метр/-т цөмөрч орсныг татан гаргах ажиллагааг зохион байгуулж 18:30 цагт түр зогсоосон. 12 дугаар сарын 13-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлсэн байна.