"Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн нислэгээ сэргээнэ" гэж Оросын хэвлэлд мэдээлжээ

"Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн нислэгээ сэргээнэ" гэж Оросын хэвлэлд мэдээлжээ

ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хооронд агаарын тээврийн үйлчилгээг сэргээх гэж байгаа гэж Оросын Тасс агентлаг мэдээлжээ.

Тодруулбал, энэ талаар “Байкал” нисэх онгоцны буудлын гүйцэтгэх захирал Дмитрий Гармаев “Ираэро" агаарын тээврийн компани Улаан-Үд-Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд 2024 оны нэгдүгээр сарын 27-ноос эхлэн ням гараг бүр нислэг үйлдэнэ" гэж мэдээлсэн аж. Харин тус компанийн хэвлэлийн албаны мэдээлснээр, нэг цаг үргэлжлэх нислэгийг CRJ-200 онгоцоор үйлдэх бөгөөд нэг талын  тийзний үнэ 9955 рубль байна гэжээ. Сонирхуулахад, Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд Монголын агаарын тээврийн “Хүннү Эйр” компани нислэг үйлдэж байгаад тасалбарын борлуулалт хангалтгүй байсан тул уг нислэгийг өнгөрөгч есдүгээр сарын 19-нд зогсоосон юм.