ШУУРХАЙ: Монголд нийлүүлдэг эрчим хүчээ өнөөдрөөс эхлэн ОХУ хугацаагүйгээр хязгаарлаж буй тул "иргэдийн цахилгааныг хязгаарлах арга хэмжээ" авахаар болжээ

ШУУРХАЙ: Монголд нийлүүлдэг эрчим хүчээ өнөөдрөөс эхлэн ОХУ хугацаагүйгээр хязгаарлаж буй тул "иргэдийн цахилгааныг хязгаарлах арга хэмжээ" авахаар болжээ

Манай улс цахилгаан эрчим хүчнийхээ тодорхой хувийг ОХУ-аас импортоор авч, баруун аймгуудын эрчим хүчний зарим хэсгийг хангадаг. Оросоос авах эрчим хүчний импорт өвлийн эд ачааллын үед нэмэгддэг гэдэг. Хэрэв Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орвол энэ байдал зогсох юм. 

Тэгвэл ОХУ-ын сибирт хүйтэрсэн, манайд эрчим хүч импортолдог Оросын "Галуут нуур"-ын станцын хоёр блокын засвар дуусаагүй шалтгаанаар ОХУ-аас авдаг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон бууруулж, хугацаагүйгээр өнөөдөр /2023.12.13/-ийн 10:00 цагаас эхлэн хязгаарлахаа албан ёсоор мэдэгдсэн байна. Иймд Диспетчерийн үндэсний төв /ДҮТ/-өөс Эрчим хүчний чадлын дутагдалтай холбогдуулан хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлах арга хэмжээ авахаар болсон гэж эх сурвалж мэдээллээ. 




Өнөөдөр бич өдөр

7 минутын өмнө