Латин формейшн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-нд Хонконгт болно.
Тус тэмцээнд манай улсаас “Moon Dance” хамтлагийнхан оролцохоор хилийн чанадыг зорьжээ. Тэд өдгөө Хятадын Шэнжэн хотод 10 хоногийн вакумжсан бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд хоёр хоногийн дараа уг бэлтгэл дуусна. Улмаар тэмцээн болох Хонконгт очих аж. Сонирхуулахад, Өнгөрсөн жил “Moon Dance” хамтлагийнхан Латин формейшн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм.