Zarig.mn сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарч, 12 дугаар сарын 4-ний өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан.
Улмаар сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өчигдөр /2023.12.12/ болж үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн. Мөн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хорьсон асуудалд эсэргүүцэл илэрхийлж, 326 дугаар ангид амь насаа алдсан цэргийн ар гэр тэргүүтэй иргэд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллуулахаар гарын үсэг цуглуулж байгаа юм.
Тэгвэл сэтгүүлч Н.Өнөрцэцэг хорих ангиас захидал бичиж, өлсгөлөн зарласнаа мэдэгдлээ. Ингэхдээ захидлаар дамжуулан цагдан хорьж, амыг нь хаалгүй, нээлттэй ил тод шүүхийг шаардлаа.