Хүйтний эрч чангарч буйтай холбогдуулсан иргэн Ж.Энхжаргалан өөрийн хөрөнгөөр сүүлийн үед тренд болоод буй кабин хаус технологийг ашиглан туршилтын завуд автобусны дулаан зогсоол хийлгэж, Сүлжмэлийн урд буудал дээр байршуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, Дулаан зогсоолын кабин буюу 22м2 бүхий үндсэн их бие нь хөнгөн цагаан, нарны хэт ягаан туяанас хамгаалсан хоёр давхар үе бүхий хатаасан шилтэй. Дотор хүмүүс суух сандалнууд, галын хор, эмийн сан, хяналтын царай хадгалах 24 цагийн камер, заалны аудио систем, USB залнуурууд, free Wi-Fi, өвөл халуунаар үлээх, зун хүйтнээр үлээх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж гарж болдог боломжтой байхаар хийлгэсэн дулаан автобусны буудлыг Улаанбаатарт байруулаад буй.
Тэгвэл Unitel компани тус дулаан автобусны зогсоолын Wi-Fi интернетыг 2024 он дуустал тус зогсоолоор үйлчлүүлэх иргэдэд үнэ төлбөргүй өндөр хурдаар хангаж өгөхөөр болжээ.