Хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 0.4 хувь, өнгөрсөн долоо хоногоос 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Тухайлбал, хамгийн их өссөн үнийн дүнтэй нь дээдийн дээд савласан гурил бөгөөд кг тутамдаа нь 272 төгрөгөөр нэмэгджээ. Мөн үхрийн цул мах кг тутамдаа 184 төгрөгөөр өссөн үнийн дүнтэй байна. Харин ургамлын тос хамгийн их буурсан үзүүлэлттэй буюу өмнөх сард худалдаалж байсан үнээс 105 төгрөг буурчээ.