Сошиалд 78 сая хандалттай Норвегийн “Kings of Convenience” хамтлаг Монголд тоглолтоо хийнэ

Сошиалд 78 сая хандалттай Норвегийн “Kings of Convenience” хамтлаг Монголд тоглолтоо хийнэ

Норвегийн “Kings of Convenience” хамтлаг Монголд ирэхээр болжээ. Тэд 2024 оны гуравдугаар сарын 16-нд Степпа Арена-д тоглолт хийнэ.

Тоглолтыг Монгол талаас “1737 энтертайнмент” тоглолтыг хариуцан зохион байгуулах бөгөөд энэ талаар “Kings of Convenience” хамтлаг цахим хуудаснаа "Бид монгол шүтэн бишрэгчидтэйгээ илүү ойртоход бэлэн боллоо” хэмээн бичжээ. Тус тоглолтын тасалбарын үнэ нь 160 мянган төгрөг байх аж. “Kings of Convenience” хамтлаг нь  "Youtube" дээр нийт 78.8 сая хандалттай бөгөөд үүний дотор “Misread” дуу нь 24 сая, “I'd Rather Dance With You” дуу нь 16 сая үзэлттэй юм.