"Цахилгааны хязгаарлалтын үед хөлдөлтөөс сэргийлэх арга хэмжээг авна уу" гэсэн бичгийн Өвөрхангайн сумын засаг дарга нарт ТӨХК-иас хүргүүлжээ

"Цахилгааны хязгаарлалтын үед хөлдөлтөөс сэргийлэх арга хэмжээг авна уу" гэсэн бичгийн Өвөрхангайн сумын засаг дарга нарт ТӨХК-иас хүргүүлжээ

ОХУ-ын сибирт хүйтэрсэн, манайд эрчим хүч импортолдог Оросын "Галуут нуур"-ын станцын хоёр блокийн засвар дуусаагүй шалтгаанаар ОХУ-аас авдаг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон бууруулж, хугацаагүйгээр хязгаарлахаа албан ёсоор мэдэгдээд байна.  Иймд Эрчим хүчний яамнаас “дотооддоо зохицуулалт хийж, хязгаарлалт хийнэ" гэдгээ мэдэгдсэн.

Харин Монгол, Оросын комиссын дарга А.А.Козлов “ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсон" гэж хэлсэн аж. Харин "ойрын үед" гэдэг нь хэдийг хүртэл вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

Тэгвэл Эрдэнэт-Булган цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Өвөрхангай аймгийн салбараас сум, багийн засаг дарга нарт хандаж, "ОХУ-ын эрчим хүчний системд доголдол үүсч МУ-ын импортоор авах эрчим хүч 200 мВт-ээр багассан тул 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар эрчим хүчний хязгаарлалтын горимд ажиллах болсон байна. Хязгаарлалтын горимын үед сумын болон байгууллагын цахилгааны нөөц эх үүсгүүрүүдийг ажиллуулан, хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэвийн ажиллагааг ханган ажиллана уу" гэсэн албан тоотыг хүргүүлжээ. 




Өнөөдөр бич өдөр

50 минутын өмнө