Хэнтий аймгийн хэмжээнд 5,3 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлөөгүй байна

Хэнтий аймгийн хэмжээнд 5,3 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлөөгүй байна

Хэнтий аймгийн хэмжээнд 5,3 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлөөгүй байна.

Толруулбал, Хэнтий аймгийн хэмжээнд 2009 оноос олгож эхэлсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, сум хөгжүүлэх сан, аймаг, сумын Жижиг дунд бизнесийг дэмжих сан, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл авсан 1000 гаруй иргэн 5.3 тэрбум төгрөгийн зээлээ эргэн төлөөгүй байна. Аймгийн Засаг даргын санаачилгаар энэ оны зургаадугаар сараас эхлэн найдваргүй зээлдэгчдийн нэрсийг цахим сүлжээнд ил тод мэдээлж, төрд учирсан хохирлыг барагдуулж, дараагийн иргэдэд боломж олгох ажлыг зохион байгуулав. Ингэснээр 600 гаруй сая төгрөгийн зээл эргэн төлөгдөж, дараагийн иргэддээ бодит дэмжлэг болон очжээ.