Реппер Thunder Z бүх төрлийн эвентийн мэдээллийг авах боломжтой eventx.mn платформыг нэвтрүүлж байгаагаа зарлалаа

Реппер Thunder Z бүх төрлийн эвентийн мэдээллийг авах боломжтой eventx.mn платформыг нэвтрүүлж байгаагаа зарлалаа

“Тоонот” рекордсын уран бүтээлч, реппер Б.Өлзий-Учрал буюу Thunder Z-ийн шинээр эхлүүлж буй бизнесийн талаар мэдээлэв.

Тэрбээр, “Миний хувьд үндсэн мэргэжил минь IT буюу программист мэргэжилтэй. МУИС-ийг программ хангамж мэргэжлээр төгссөн. Төгссөнөөсөө хойш уран бүтээлээ түлхүү хийсэн. Есдүгээр сард бие даасан тоглолтоо хийсэн. Ерөнхийдөө уран бүтээлийн бодсон ажлуудаа хийсэн гэж бодож байна. Eventx.mn буюу эвентийн захиалгийн нэгдсэн санг багаараа ярилцаж байгаад үүгэн байгуулж байгаа. Өнөөдрөөс эхлэн зах зээлд сайтыг ашиглалтад оруулж байгаа. Эндээс бүх төрлийн эвентийн мэдээллийг авах боломжтой. Фэйсбүүк платформын эвентийн мэдээллээс ялгаатай нь өөрсдөө хайлт хийгээд, бүртгүүлэх, тасалбар авах мөн өөрсдөө эвент үүгэх боломжтой юм. Энэ нь нэгдүгээр илүү амархан, цаг завыг хөнгөлж байгаа. Мөн залуус цаг аа зөв боловсон өнгөрүүлэх, танилын хүрээгээ нэмэх давуу талтай. Мөн зөвхөн эвент гэдэг цэсээр дуусахгүй газрууд гэдэг ангилал оруулж ирж байгаа. Тэнд бүх төрлийн үйлчилгээний байгууллагууд буюу караоке, ресторан зэрэг багтана. Жишээлбэл хүмүүс караоке хайж цагаа үрдэг, тэгэхгүй хаана байгаа хаягаа оруулаад тэр хавийн газрууд гараад ирнэ. Тэндээс шууд захиалчихна” гэв.