ВИДЕО: Кабин хаус технологийг ашигласан автобусны дулаан зогсоол өнөөдөр ашиглалтад оржээ

ВИДЕО: Кабин хаус технологийг ашигласан автобусны дулаан зогсоол өнөөдөр ашиглалтад оржээ

Хүйтний эрч чангарч буйтай холбогдуулан иргэн Ж.Энхжаргалан өөрийн хөрөнгөөр сүүлийн үед тренд болоод буй кабин хаус технологийг ашиглан туршилтын завуд автобусны дулаан зогсоол хийлгэж, Улаанбаатар хотын автобусны буудалд байрлуулахаар ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тус зогсоолыг олон улсын стандартаар БНХАУ-д хийлгэсэн бөгөөд эхний дулаан автобусны зогсоолыг Сүлжмэлийн урд буудал дээр байршуулсан ба өнөөдөр /2023.12.15/ ашиглалтад орж байгаа ажээ.

Дулаан зогсоолын кабин нь 22м2 бүхий үндсэн их бие нь хөнгөн цагаан, нарны хэт ягаан туяанаас хамгаалсан хоёр давхар үе бүхий хатаасан шилтэй. Дотор хүмүүс суух сандлууд, галын хор, эмийн сан, хяналтын царай хадгалах 24 цагийн камер, заалны аудио систем, USB залгуурууд, free Wi-Fi, өвөл халуунаар үлээх, зун хүйтнээр үлээх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж гарж болдог боломжтой байхаар хийлгэсэн аж.

ВИДЕО: