Хорих ангид өлсгөлөн зарласан сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг сахилгын өрөөнд хорьжээ

Хорих ангид өлсгөлөн зарласан сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг сахилгын өрөөнд хорьжээ

Zarig.mn сайтын ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарч, арванхоёрдугаар сарын 4-ний өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. 

Тэгвэл хоригдож буй сэтгүүлч Н.Өнөрцэцэг арванхоёрдугаар сарын 13-ны өдөр өлсгөлөн зарлаж буйгаа захидлаар мэдэгдсэн байдаг. Журам ёсоор бол өлсгөлөн зарласан хүнийг тусгаарлан ганцааранг нь байлгах ёстой гэнэ. Гэтэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өлсгөлөн зарласантай нь холбогдуулан тусгаарлахдаа сахилгын өрөөнд ганцааранг нь хорьжээ. 

Сонирхуулахад, өнгөрсөн хугацаанд цагдан хориог өөрчлүүлэх өмгөөлөгч нарын хүсэлтийг хоёр удаа хэлэлцсэн боловч хүлээн аваагүй бөгөөд гурав дахь шүүх хурлыг өнөөдөр /2023.12.15/ 16:00 цагаас товлоод байна.