ФОТО: Төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизмуудыг өнөөдөр хүлээн авчээ

ФОТО: Төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизмуудыг өнөөдөр хүлээн авчээ

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хүрээнд НЗДТГ, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Европын Холбоо өнгөрсөн онд “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны хогийн цэгийн дэргэд

  1. Эрүүл ахуйн шаардлага хангасан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, 5.5-8.5 сая тонн хог хаягдлыг дарж булах ландфил талбай байгуулах
  2. Барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барих
  3. Төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизм нийлүүлэх гэсэн гурван бүрэлдэхүүн ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Тэгвэл төслийн гуравдугаар хэсгийн хүрээнд төвлөрсөн хогийн цэгт ажиллах 29 нэр төслийн машин механизм, дагалдах хэрэгслийг өнөөдөр албан ёсоор хүлээн авлаа.