Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр том оврын автобус худалдан авах гэрээг байгуулж дуусчээ. Гэрээний талаар Хотын даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцуулсан юм.
Тэрбээр, "Гэрээний дагуу 2024 оны нэгдүгээр сарын 31-нд багтаан 600 автобусыг хүлээн авах хуваарьтай байгаа. Энэ онд багтаан тодорхой тооны автобусууд орж ирнэ. Эхний ээлжинд орж ирэх автобусуудыг Замын-Үүд дээр хяналт тавьж, шалгаж байж авах юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хилээр орж ирэхээс өмнө автобусуудад хяналт тавьж, эрсдлийг харна гэсэн үг. Мөн ашиглалтын 10 жилийн хугацаанд сэлбэг хэрэгслээр найдвартай хангах үүрэг амлалтыг өгсөн. Автобус орж ирсэн тохиолдолд шугамын зохицуулалт ч хийнэ" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: