Дорноговь аймгийн Айраг суманд отрын штабыг байгуулж, малчдыг дулаан байр, хоолоор хангахаар болжээ

Дорноговь аймгийн Айраг суманд отрын штабыг байгуулж, малчдыг дулаан байр, хоолоор хангахаар болжээ

Дорноговь аймгийн Айраг сумын нутагт хүчтэй цасан шуурганы улмаас уруудан орж ирсэн олон мянган адуун сүргийг тогтоон барих, уруудсан малыг отор нүүдлийн зохион байгуулалтад оруулж, бүртгэлжүүлэх ажлыг цагдаагийн байгууллага болон Айраг сумаас байгуулагдсан онцгой комисс хийхээр болж “ОТРЫН ШТАБ"-ыг байгууллаа.

Түүнчлэн энд адуу малаа авахаар ирсэн малчдыг дулаан байр, хоол, хүнсээр хангах ажлыг хэрэгжүүлэх аж. Мөн цасан шуурганд уруудсан адууг эздэд нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах юм.