Монгол Улсын Гавьяат хуульч Д.Одбаяр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байхдаа хэрэглэж байсан хувцас, эд зүйлсээ Дорнод аймгийн музейн сан хөмрөгт хандивлажээ.
Д.Одбаяр нь 2016 оноос хойш зургаан жил Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2022 оны арваннэгдүгээр сард үндсэн эрхийн хугацаа нь дуссан бөгөөд 2022 онд гавьяат хуульч болсон юм. Мөн тэрбээр Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байхдаа "Korean Air" компанийн нисэх онгоцны үйлчлэгчийг биед хүрсэн гэх скандалд нэр холбогдож байлаа. Тухайн үед БНСУ-ын Хууль шүүхийнхэн энэ хэрэгт түүнийг саатуулан шалгаж, 7 сая вонын (16,310,000 төгрөг) торгууль төлөх шийтгэл ногдуулсан байдаг.