Олон нийтийн цахим сүлжээнд шөнийн цагаар дрифт хийж, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулж байна гэх иргэдийн бичлэг, мэдээллийн дагуу ЦЕГ-аас дуудлага, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулжээ.
Дээрх хууль зөрчсөн таван этгээдийг хяналтын камерын тусламжтай олж тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар тус бүр 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Ж-г 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.