ВИДЕО: Энэ сарын 18-наас ирэх оны хоёрдугаар сарын 1-н хүртэл автомашиныг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэлээ

ВИДЕО: Энэ сарын 18-наас ирэх оны хоёрдугаар сарын 1-н хүртэл автомашиныг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэлээ

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар захирамж гаргаж, Улаанбатар хотод автомашин, тээврийг хэрэгслийг  улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргалаа. 

Хотын дарга Х.Нямбаатар, "Маргаашаас буюу арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулахаар шийдвэрлэлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд хөрсөн дээр - 43 хэм хүрч байгаа учраас зам дээр цацсан давс хайлахгүй байх хүндрэл гарч , түгжрэл үүсэх нөхцөл бий болгож байна" гэлээ.

Нийслэлийн цагдаагийн газрын тэргүүн дэд дарга О.Ганбат, "Энэ удаагийн тэгш, сондгойгоор зорчих бүсчлэл илүү том байхаар төлөвлөж байна. Эхний ээлжинд Сонсголонгын уулзвараас офицеруудын ордон хүртэл зүүн, баруун чиглэлийг холбосон бүсчлэлийг тогтооно. Хойд чиглэл нь 32-ын тойргын уулзвараас Маршалын гүүрний хойд хэсэг хүртэл татан сунгана гэсэн тооцоолол гарлаа" гэв.

ҮЗЭХ: