ХӨШИГНИЙ АРД: МАН-ын бүлэг Тэтгэвэр тэглэснээр эдийн засагт ирэх дарамтаа тооцсон эсэхийг сануулжээ

ХӨШИГНИЙ АРД: МАН-ын бүлэг Тэтгэвэр тэглэснээр эдийн засагт ирэх дарамтаа тооцсон эсэхийг сануулжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид ард иргэддээ хандан мэндчилгээ дэвшүүлэхдээ ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан гэж мэдэгдсэн. Түүний мэдэгдлийн дараа УИХ-ын дарга Г.Занданшатар хэвлэлийнхэнд товч мэдээлэл өгч, Засгийн газраар шийдвэр гарч, ахмадуудын зээлийг тэглэх хуулийн төслийг УИХ-д өргөн барьж бүх зүйлийг гэрлийн хурдаар гялалзуулж байна.

Зээл тэглэх хуулийн төслийн өргөн барьсаны дараа буюу өнгөрсөн даваа гаригийн үдээс хойш эрх баригч МАН-ын бүлэг хуралдаж нэгдсэн шийдвэрээ танилцуулсан. Тэд 233 мянган ахмадын 700 гаруй тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх нь зүйтэй гэдэг нэгдсэн шийдвэрийг гаргасан билээ. Бүлгийн уг хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар оролцож зээл тэглэх асуудлаар гишүүдийн асуултад хариулт өгсөн байна. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ч мэдээлэл өгчээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын бүлгийн гишүүд дунд уг шийдвэрийг хүчтэй эсэргүүцэж, шүүмжилсэн хүн үгүй аж. Харин тэд ахмадуудынхаа тэтгэврийг нэг удаа тэглэх нь зүйтэй гэхдээ дараа нь эдийн засагт ирэх дарамт, хүндрэлээ сайн тооцоолж үзэх ёстой гэдэг саналыг хэлсэн байна.

Тухайлбал, бонд гаргаснаар Засгийн газрын өр нэмэгдэж эдийн засагт дарамт учирах юм биш биз дээ. Инфляци өсч, үнийн хөөрөгдөл бий болох вий, Салхитын мөнгөний ордоос гарч буй зээл дарсан мөнгө гадагшаа урсах вий энэ бүхнийг сайн тооцоолж үзээрэй хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд захижээ.

Гишүүдийг уг болгоомжилсон асуултад Сангийн сайд Ч.Хүрэлсүх хариулахдаа “Дотооддоо бонд гаргах бүрэн боломжтой. Бид тооцооллыг сайн хийсэн” хэмээн хариулжээ.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бэлэн мөнгөний харилцаа явагдахгүй учраас төсөвт хүндрэл үүсэхгүй, инфляци өсөхгүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй гэж үзэж байна. Цаашид тэтгэврийн зээлийг зогсооно. Ахмадуудыг өрөнд оруулах нөхцлийг зогсооно” хэмээн хариулжээ.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө