НӨАТ-ын сугалааны азтан ирэх лхагва гарагт тодорно

НӨАТ-ын сугалааны азтан ирэх лхагва гарагт тодорно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт /2023.12.20/ 13:00 цагаас И-баримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулагдана.

Иймд 2023 оны арваннэгдүгээр сарын 1-30ны хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа системд бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа. Өнөөдрийн байдлаар и-баримтын системд 41,134,703 баримт бүртгэгдсэн байна.

Сугалааны урамшуулалд: 

  • 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
  • 4 орон таарвал /40,000-100,000/
  • 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
  • 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
  • 7 орон таарвал /500,000- 10 сая/
  • 8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг болоод байгаа билээ.