СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэрээсээ морьтой гараад сураггүй болсон малчныг эрэн хайх ажил гурав дахь өдрөө үргэлжилж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэрээсээ морьтой гараад сураггүй болсон малчныг эрэн хайх ажил гурав дахь өдрөө үргэлжилж байна

Сүхбаатар аймгийн Асгат сумын Өлзийт багийн “Аман хужир гэдэг газарт тус сумын харьяат малчин Э нь арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 21:00 цагийн орчим гэрээсээ 10 орчим км-ын зайтай айлд очихоор морьтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид Асгат сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтантай хамтран 80 км зам туулан арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 04:02 цагт очиж малчин Э/49 настай, эрэгтэй/-ыг “Буйрын хөндий, Аманхужир “Салаа Бага-Уул, Холбоо, Хээшин хөндий гэдэг газруудад нийт  41 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20:20 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажлыг арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.