Дизелийн түлшгүйн улмаас нүүрс тээвэр тасалдахад хүрсэн талаар Тээвэрчдийн зөвлөлөөс мэдэгдлээ

Дизелийн түлшгүйн улмаас нүүрс тээвэр тасалдахад хүрсэн талаар Тээвэрчдийн зөвлөлөөс мэдэгдлээ

Өчигдөр /2023.12.18/ Тээвэрчдийн зөвлөлөөс мэдээлэл хийж экспортын нүүрс тээврийн үйл ажиллагаа тасалдахад хүрсэн талаар мэдэгдлээ. Тодруулбал, тус зөвлөлөөс "Монголын төсвийн орлогын 40 хувийг дангаараа бүрдүүлэгч нүүрс тээвэр тэг зогсоход хүрлээ. Хэрвээ тэг зогсвол Монгол улс нэг өдөрт 30 орчим тэрбум төгрөгийг алдана.

Улаанбаатар хотоос дизель түлш, шатахуун гаргах үйл явцыг тодорхой хэмжээгээр хязгаарлаж байна. Ингэснээр Монгол Улсын 3 сая 300 мянган хүний эрх ашиг бий шүү. Түлшний хомстолоос болж Тавантолгой уурхайд маш олон аж, ахуй тэг зогсолтод хүрсэн. Одоо маш бага хүчээр, маш бага тээврийн хэрэгслээр ажиллаж байна. Тэр бүү хэл ууган үйлдвэр хүртэл экспортын бүтээгдэхүүнээ хэвийн хэмжээнд гаргаж чадахгүй байна" гэсэн юм. Түлшгүйн улмаас нүүрс тээврийн жолооч нар тээвэр хийж чадахгүй одоогоор хүйтэн машиндаа сууж байгаагаа мөн уламжилсан байна.  




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө