Завхан аймгийн Баянтэс суманд 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны шөнө 220 хүүхдийн хичээлийн байр шатсан харамсалтай явдал болсон.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Юунаас болж гал гарсан нь тодорхойгүй байна. Галын дүгнэлт гараагүй. Энэ хэргийг Завхан аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа” гэж мэдээлэв. Харин хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй бөгөөд гал тогооны хэрэгсэл, хичээлийн хэрэгсэл, компьютер, кабинет, улс төсвийн хөрөнгө оруулалтаар сумдын бүх сургуульд шийдүүлсэн үндэсний болон сонгодог хөгжмийн зэмсэг шатсан аж. Тус суманд хийгдсэн сургууль, дотуур байрны ус ариун цэврийн байгууламж шатсанаас багш нар болон дотуур байрны хүүхдүүд маш их харамсаж, байгаагаа илэрхийлсэн байна. Учир нь -50 хэм хүрч байгаа Баянтэс сумын хүүхдүүд гадаа модон жорлонд бие засах асуудалтай тулгарчээ.