"Уул уурхайн бүтээгдэхүүнийг түүхийгээр нь гаргаж буйг эсэргүүцэж, морьтой ирсэн иргэдийг буцаасан" гэж ЦЕГ-аас мэдээллээ

"Уул уурхайн бүтээгдэхүүнийг түүхийгээр нь гаргаж буйг эсэргүүцэж, морьтой ирсэн иргэдийг буцаасан" гэж ЦЕГ-аас мэдээллээ

Уул уурхайн бүтээгдэхүүнийг түүхийгээр нь гаргаж буйг эсэргүүцсэн иргэд өнгөрсөн Бямба гарагт Яармагийн гүүр орчимд морь унаж ирсэн.

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас дараах тайлбарыг өгсөн байна. 

  • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 21/06 дугаар Нийслэлийн бүсэд мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөх буюу хориглох бүсийн хил хязгаарыг шинэчлэн батлах тухай тогтоол,
  • Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны аравдугаар сарын 27-ны өдрийн А/422 дугаар Мал амьтны тээврийн замын чиглэл тогтоох тухай захирамжийн дагуу дээрх үйлдэлд арга хэмжээ авсан.

Тодруулбал Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасныг баримтлан хууль ёсны шаардлага тавьж, тайлбарлан ойлгуулж, С нарын иргэд шаардлагыг хүлээн авч, Яармагийн гүүр орчмоос буцсан гэдгийг мэдээллээ.