ШУУД: "Шатахуунаа бүрэн дуусгаагүй байж ШТС-д очиж урт дараалал үүсгээд байна" гэж Ж.Ганбаатар сайд мэдэгдлээ

ШУУД: "Шатахуунаа бүрэн дуусгаагүй байж ШТС-д очиж урт дараалал үүсгээд байна" гэж Ж.Ганбаатар сайд мэдэгдлээ

Шатахууны хомсдолтой байгаа тул иргэд бензин, дизелийн түлш худалдаалж буй ШТС-ууд дээр урт дараалал үүсгэж байна. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатараас тодрууллаа.

Тэрбээр, "Иргэд тайван байгаад хуучин шигээ бензинээ дууссан үедээ шатахуун түгээх станц дээрээ очоод байвал энэ байдал хэвийн болно. Хүмүүсийн 60-70 хувь нь шатахууных нь зураас доошлохоор ШТС-уудыг зорьж очоод байна. Энэ өмнө нь байгаагүй. Иймд шатахуунаа дуусаад ирэхээр нь ШТС дээр очоорой гэж хэлмээр байна" гэлээ.

ВИДЕО: